Монголын түүх

Түүх гэж хүний амьдрал, нийгмийн үйл явцыг цаг хугацаа, орчинтой нь уялдуулан задлан шинжилж, үр дагавар, нөхцөл, харилцаа холбоо зэргийг нь сийрүүлэн бичсэн бичиг баримтуудыг хэлнэ.

Өнгөрсөн түүх рүүгээ гар буугаар буудвал. Ирээдүй чамруу их буугаар буудна. Расул Гамзатов.

Tuesday, September 28, 2010

Түрэг

Түрэгийн хаант улс нь Хятадын Цагаан хэрэмнээс Хар тэнгис хүртэлх нутгийг өөрийн захиргаандаа оруулжээ. Түрэгүүд нь Жужань улсад голдуу дархадын үүрэг гүйцэтгэж байжээ. Түрэгийн ахлагч Бумин өөрийн дээд эзэн болох хаанд бослогыг дарахад нь тусалсан боловч нирунчууд түүний тусыг албатын гүйцэтгэх үүрэг нирунчууд тоомжиргүй хандсан байна. Ийнхүү Бумин охинтой нь гэрлэж чадаагүйнхээ төлөө Жужаний дайснуудтай холбоо тогтоож 552 онд тэдний дарлалыг авч хаяж чаджээ. Түрэгийн холбоотнуудаас хойд хятадын Тоба вэй улс их хэрэг болсон юм. Бумин өөрийн ах Истесимд өрнөд хэсгийн газар нутгаас өгч түрэгийн эзэнт гүрнийг байгуулсан аж. Бумины дараагийн...

Хүннү Хятан [Бие даалт] Татахаар

5 дахь сэменарын хичээл Хүннү Хятан [Бие даалт] Татахаар  ТА...

Хятан

Кидан үндэстэн нь Лууха голын баруун талаар, Шар мөрний умард саваар нутаглаж байсан бөгөөд сяньби нарын тасархай гэгддэг монгол лугаа нэгэн удамтай үндэстэн гэгддэг бөгөөд тэдний ихэнх нь Дорнод Ху нарын удам байжээ. Өнөөгийн Монгол нутагт төвлөн сууж байгаагүй ч 923 оноос Алтайгаас зүүн тийш Хэрлэн голын хойт бие хүртэл нутгаа тэлж соёл, түүхийн олон зүйл дурсгал Монгол нутагт үлдээжээ. Киданууд 388 оноос Муюн, Тоба Вэй улсын цэрэгт цохигдон зүүнш нүүж, Кумоси ба Кидан гэж хуваагдав. 8-р зууны сүүлчээс Кидан аймгийн дотор Елюй буюу Илү хэмээх овог цолгорон гарч, төр ёсыг байгуулжээ. Елюй овогтны 8-р үе болох Абужи (Амбагян) 907-918 оны хооронд...

Нирун улс

Нирун улс буюу Хятадаар:Жужан улс нь Хүннү, Сүмбэ нарын шууд залгамж болсон, 330-аад оны орчим анх эмхлэгдсэн гэж үздэг улс юм. Энэ улс нь 402 онд Шэлүнь буюу Жарун ширээнд сууснаас хойш хүчирхэгжсэн. Жарун хаан улсынхаа цэргийн хүчийг шинэтгэж, эрэмгий дайчин байлдан дагууллыг явуулж нутаг дэвсгэрээ өргөтгөхийн хамт төрийн байгууламждаа нүүдэлчдийн уламжлалт загварыг тууштай нэвтрүүлэв. Ер нь Жарун шиг ийм богино хугацаанд (8 жил) төр ба цэргийн хүчээ эмхэлж чадсан хаад нүүдэлчдийн түүхэнд тийм ч олон байхгүй юм. Олон арван жилээр мартагдан саармагжсан төрт ёс Жаруны хүчээр Орхоны хөндийгөөс эхлэн дөрвөн зүг найман зовхист сэргэн манджээ. Түүнийг...

Сяньби

Сүмбэ /Сяньби/ Улс Хүн улс болон хүнчүүдийн улс төрийн чадамжийг өвлөн тодорсон дараагийн нэгэн хаант улс нь Сяньби улс юм. Сяньби аймгийн нэгэн цэргийн зүтгэлтэн Тулухоугийн хүү Таншихуай сяньби нарын аймгийн холбоодыг нэгтгэн 150 онд хаан ширээг цогцолсноос эхлэн энэ улс 100 орчим жил Төв Азийг эрхшээсэн байна. Таншихуайн хаанчлалын үед Сяньби улс нэн хүчирхэгжиж, Модун хааны үеийн Хүн гүрний эзэмшиж байсан нутаг дэвсгэрийг дахин оруулж авсан төдийгүй эдийн засаг,худалдаа арилжааны хувьд ч Хүн гүрнийг нэр төртэй залгамжилжээ. Сяньби нарын өвгө дээдэс нь дунху буюу дорнод ху мөн гэх бөгөөд генийн хувьд хүн нартай цусан төрлийн холбоотой...

Хүннү гүрэн

      Албан ёсоор МЭӨ 209 оноос буюу Модун шаньюй ор сууснаас энэ гүрний он тооллыг тооцдог. Эртний төрт улсуудын нэгд зүй ёсоор оруулдаг. Хүннү гүрэн засаг захиргааны гурван хэсэгтэй байсны төвийн хэсгийг Шаньюй өөрөө захирч байжээ. Зүүн хэсгийг Жүки ван, баруун хэсгийг Лүли ван захирч байв. Шаньюй болон вангууд түмтүүдийг шууд удирддаг байсан бол түмт нь цаашаа мянгатад, мянгат нь зуутад, зуут нь аравтад хуваагддаг байжээ. Хүннү гүрэн нийт 24 түмттэй байсан мэдээ байна. Модуны үед Хүннүгийн цэргийн зохион байгуулалт маш боловсронгуй байсныг Хятадын сурвалж бичгүүдэд хангалттай тэмдэглэн үлдээсэн нь бий. Энэ үед Хүннү...

Эртний түүх

Өнөөгийн Монгол улсын нутагт одоогоос 30000 жилийн өмнө хүн амьдарч байсан гэсэн баталгаа байдаг. Тийм боловч МЭӨ 3-р зуунаас төмөр зэвсэг энэ нутагт орж ирсэн үеэс л улс төрийн хувьд чухал болжээ. Ерөнхийдөө энэ үе хүртэлх Монголын түүх нь Сибирь, умард Орос, Хятад, Араб Перс, Төв Азийн хооронд орших тал газрын түүхтэй ижилхэн байжээ. Энэ тал газрыг, хааяа нэгддэг боловч амархан задарч үгүй болдог холбоонуудыг үүсгэдэг тархай бутархай нүүдэлчин аймгууд эзлэж байв. Эдгээр нүүдэлчид нь мал аж ахуй эрхэлж, газар тариалангийн улсууд ба хажуудах аймгуудтай худалдаа хийж, тэдгээрийг довтолж амьдарч байжээ. Хэдийгээр ийм тархай бутархай байсан...

Pages 71234 »