Монголын түүх

Түүх гэж хүний амьдрал, нийгмийн үйл явцыг цаг хугацаа, орчинтой нь уялдуулан задлан шинжилж, үр дагавар, нөхцөл, харилцаа холбоо зэргийг нь сийрүүлэн бичсэн бичиг баримтуудыг хэлнэ.

Өнгөрсөн түүх рүүгээ гар буугаар буудвал. Ирээдүй чамруу их буугаар буудна. Расул Гамзатов.

Saturday, October 30, 2010

Монгол ном 800 жилийн тvvхтэй.

Монгол ном 800 жилийн тvvхтэй.13 -14- р зуунаас єврийн бяцхан дэвтрээс эхлэн хєлгєн сударыг эх хэлээрээ орчуулж хэвлэж байв. Сэцэн аймгийн Бишрэлт бээлийн хvрээнд 1000 ном алтан vсгээр бичиж бvтээсэн тухай тайлан баримт байдаг. Ер нь хувьсгалын ємнє монгол нутагт байсан бараг бvх хvрээ хийдэд бархан хэмээх хэвлэлийн газартай єдий тєдий ном хэвлэдэг байсан аж.

Бурхан шашны сургаал номын хажуугаар ардын билиг зvйн єдий тєдий дээж, ХI зуунд бичигдсэн Жангар, Буман эрдэнийн дуулал зэрэг яруу сайхан зохиол ,эртний энэтхэг тєвдийн эрдэмтэн мэргэдийн бvтээл олноор хэвлэгдэж байлаа.

Vvнээс гадна улс тєр, засаг захиргааны хувиар иргэний агуулга бухий ном зохиолыг монгол манж нангиад хэлээр хэвлэх, мєн хэлний тайлбар болон нэр томьёоны толь, газрын зураг, сурах бичиг хийгээд бичиг хэргийн наад захын хэоэгцээний хэрэглэгдэхvvн , албан бичгийн нэгдмэл журмыг тогтоосон шугамт цаас хэвлэн тараадаг байсныг дурдахгїй байхын аргагvй.

Сурагч багачуудад зориулсан авсаархан толь бичгээс 3-4 хэлний тайлбар толь зохиож байсныг бодохуул харанхуй бvдvvлгээр дуудуулж байсан нvvдэлчин монголчуудын соёл боловсрол хэр єндєрт хvрснийг илтгэнэм.

Ном хэвлэнэ гэдэг бол чанаж шvvслээд сайтаар хатаасан олон хавтанд ном сийлээд тvvн дээр хуудас хуудас тавьж хэвлэдэг байлаа. Хатуу модонд номын vсэг сийлэх нь нэгэн тєрєл ухаан дархны ажил байсан тул сийлбэрчдийг тусгай барын сургуулиар бэлтгэдэг байжээ. Хэвлэлийн бэхээ ч монгол аргаар боловсруулан,ном хэвлэхэд ордог бvхий л багаж хэрэглэлийг монгол дархчууд хийдэг байжээ Асар их хэмжээний ном хэвлэдэг байсан учир цаасаа ч єєрсдєє боловсруулж 30-аад тєрлийн цаас хийдэг байлаа.

Модон барын номын vсэг хєгжиж хэлбэршиж ирсэн байдлыг vзвэл ном хэвлэхдээ ХЇП зуунаас урагш хичээнгvй vсэг, тvvнээс хойш дармал vсэг хэрэглэж ирсэн юм. Барын ном нь хэмжээгээрээ дэлгэрэнгvй, дундаж, хураангvй судар гэж гурван янз байжээ. Хэлбэрийнх нь хувьд сударчилсан, дэвтэрлэсэн, нугалбар, хуйлмал гэж 4 зvйл ялгаатай байж.
Соёлын тvvхэндээ бvтээсэн гайхамшигт бичиг vсгийн дурсгалуудаа хайр найргvй галдан шатааж байсан vед мянга мянган жирийн иргэд амь насаараа дэнчин тавьж мянган жилийн єв соёлынхоо єчvvхэн боловч хэсгийг аварч байжээ.

Б.Ринчен, Ц.Дамдинсvрэн нарын их эрдэмтэд Баянхонгорт аймагт очиход нутгийн євєгчvvл "Номын жинхэнэ эзэд ирлээ " гэж угтан давхар ханын завсар єн удаан жил нууж ирсэн Ламын гэгээний хийдын ном сударыг гаргаж єгсєн билээ.

Хойч vедээ vл умартуулахын тєлєє Монгол орныг хєндлєн гулд туулан хичээж цуглуулсан хэзээ ч давташгvй vнэт зvйлс маань улсын номын сангийн алтан фондноос алдагдсаар.

"Тэр тусмаа бvр хамгийн эртнийхээс нь, ганц ганц хувь байдаг хамгийн ховрыг нь, ур хийцийн хувьд хамгийн сайхныг нь, агууллагын хувьд хамгийн чухлыг нь гээд бодоход харамсаад харамсаад баршгvй. Миний гартаа барьж vзсэн 100 гаруй ховор нандин судар алга болсон " гэж монгол номын судлаач Ц. Шvгэр-гуай санаа алдан хэлж байсан.

Хамгийн эртний гээд бахархдаг ХЇ1 зуунд модон бараар хэвлэсэн хvний намба тєрх ямар байвал зохихыг агуулдаг сударт гажуу сэтгэлгvй, vнэнийг єгvvлдэг, vг шvvмжлэл хэлэлцдэг, хорт усыг тэвчдэг гэх мэтээр 18 сургаалыг айлдсан байдаг. 500 жил нvдний цєцгий мэт нандигнан хадгалж, vе дамжин шимтэн уншиж ирсэн эл судар алга болсон нь монголоо алдаж буйн нvгэл юм уу даа.

1224 он Чингисийн чулуу
Монголчууд бидний євєг дээдэс ном судрыг гурван эрдэнийн нэг хэмээн дээдэлсээр иржээ. Энэ тухайгаа "Бурханд мєргєм vv", "Номд мєргєм vv", "Хуврагт мєргєм vv" хэмээн бичсэн байдаг.

Монголчууд номыг эрхэмлэн дээдэлж хайрлан хvндэлж ирсний нэгэн том баримт нь 226 боть монгол Данжуурыг 1925 онд Улаанбаатарт залсан vйл явдалд зориулж хєшєє босгож байжээ.

Монгол Шунхан барын Данжуур нь Халхын Сайн ноён хан аймгийн засаг хошой Чин ван Наянтын хувийн ном байсан бєгєєд Цахарын сvрэг хошууны шашныг бадруулагч сvмд vе уламжлан тахиж иржээ.
Судар бичгийн хvрээлэнгийн анхны дарга Жамьян гvн 1924 онд биеэр явж Наянт вантай гэрээ хийж зєвшєєрєл аваад энэ оюуны хосгvй сайхан бvтээлийг тусгаар тогтносон Ар Монголд vvрд хадгалахаар 1925 онд Улаанбаатарт авчирч Улсын тєв номын санд хадгалуулж Данжуур судрыг vvрд хадгалах тухай байгуулсан гэрээ бичиг vйлдсэн нь 9 зvйлтэй бєгєєд тvvнд хэрхэн яаж хадгалах, хамгаалах, алдаж vрэгдvvлбэл ямар хариуцлага хvлээх тухай заасан байдаг. Тэр гэрээг тохиролцсон ёсоор чулуун дээр мєнхлєн сийлсэн юм.

Хар цаасан дээр есєн эрдэнээр
бичсэн судраас
Номонд зориулан босгосон дэлхийд ганцхан гэж хэлж болох энэхvv нандин дурсгалыг тоож vзэх хvнгvй хашаан дотор нар бороонд, євс шарилжин дотор олон жил хаягдсан байсныг тєв номын сангийн захирал доктор Ж.Сэржээгийн ач буянаар 1994 онд нэг давхарын гол хэсэгт байрлуулснаар олны хvртээл болсон билээ.
Хєшєєний ар талын доод хэсэгт "Дэндэв урлав" 1929 он гэсэн бичиг буй. "Монгол Данжуурыг олж авсны дараа Жамьян гvн намайг дуудаж: За, чи Данжуурын хєшєєг хий. Соёлын ийм дурсгал зvйлтэй нэрээ холбох гэдэг ховорхон хэрэг. Амьд насандаа vvнийг хийхэд vхсэн хойно чинь vеийн vед нэр чинь дурсагдах болно гэлээ. Ингээд би Данжуурын гэрэлт хєшєєг хийх хvндэт сайхан vvрэг биелvvлэхээр ажилдаа орсон" гэж дурсан ярьсныг манай нэрт тvvхч Д.Наваан "Євгєн Дэндэвийн дурдатгал" хэмээх номондоо тэмдэглэн оруулсан байдаг.
107839 хуудастай энэ их хєлгєн судрыг бvх монголын нутгаас 200 орчим мэргэд орчуулагч нарыг цуглуулан олон жил орчуулж 1746 онд хэвлэжээ.
"Энэтхэг тєвдийн их соёлын єв болох Ганжуурын 108 боть, Данжуурын 226 боть, нийтдээ 5000 гаруй номыг багтаасан ийм олон боть судрыг цєл говь нутагтай 3 сая орчим нvvдэлчин монголчууд гадаад дотоодын бэрх давхар дарлагдлын vед бvтээж чадсан нь гайхаж биширмээр соёлын єв тэгш амжилт болжээ " гэж их эрдэмтэн Ц.Дамдинсvрэн дvгнэсэн билээ.
Шоголтой ном 18-зуун ( УНН Сан)
Монголчуудын хувьд ном бvтээнэ гэдэг ажлыг хамгийн буянтай vйл гэж vздэг vзэл хvн бvрийн мах ясанд шингэсэн байсан тул хэвлэлийн нvсэр их олон vзvvрт ажил олны сэтгэл сvжгээр бvтдэг байсан. Ганжуур /1720 он/, Данжуурыг орчуулах хэвд сийлэх , бичээч урчуудын хvнс хєлсєнд нийт 41600 гаруй лан мєнгє орсноос 31 200 лан мєнгийг монголчууд сайн дураар тусалж гаргасан гэдэг.
Соёлын дархлаа болох уламжлалын шилдэг vнэт зvйл, ялангуяа тєрєлх хэл, vндэсний бичиг vсгээ дээдэлж гурван эрдэнийн нэг болох "Номд Мєргєм үү ".

Монголчуудын бичиг соёлын гайхамшиг.

Дєрвєлжин эвхмэл
Монгол
Угалзан эвхмэл
Монгол
Монголын бичиг соёл бадартугай


Өөрсдөө даалимба хөдөс өмсдөг
Үр ачаа нэхийд өлгийддөг
Номыг харин торгоор баринтаглаж бурхныхаа дээр залдаг
Монгол түмний минь заншил гайхамшиг!
                                                                              /Т.Галсан ./

Wednesday, October 20, 2010

Монголын нууц товчоо[Товчилол]

 
Монголын нууц товчоо[Товчилол]

Монголын нууц товчоо[Mp3,Word,Pdf]

Монголын нууц товчоо[Mp3,Word,Pdf]  l 193MB
Та бүхэндээ Монголын нууц товчоог хүргэж байна. Эх түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчин лугаа адил гэдэг билээ. 12 бүлэг тус бүрийг сонсохоор буюу mp3 форматаар мөн word болон pdf-ээр орууллаа. Хүн бүрийн комьпютерт байх ёстой гэж бодож байна. Татаад аваарай