Хятадын түүх сударт 1378 онд хаан ширээнд суусан Төгстөмөр хаан 1388 онд үхсэнээр “Ар Юань” улс мөхөж , Юань улсын хаадын угсаа тасраад ерөөс төр нь мөхсөн гэж үздэг. Гэтэл Монголын төрт ёс огт тасраагүй. 1388-1408 онд Энхзоригт, Элбэг, Гүнтөмөр, Гуйлич таван хаадууд суусан. Эд нар цөм янз бүрийн хүний гарт амь үрэгдсэн “Алтан товч”-ийн мэдээ ёсоор Элбэг хааны өөрийн хүү Дүүрэнтөмөрийн эхнэрийг Өлзийтгуа гэдгийг хатан болгож авсаны гайгаар Ойрадын нэгэн захирагч Хуха Таюугийн хүү Өгчи Хашхи, Махмуд нар 10 түмэн монголоос дөрвийг нь салгаж тусгаарлан “дөрвөн ойрад” болсон. Эх сурвалжуудад Тогоонтөмөр хаан 40 түмэн монголын 10...