| ||
Дєрвєлжин эвхмэл Монгол | Угалзан эвхмэл Монгол | Монголын бичиг соёл бадартугай |
Өөрсдөө даалимба хөдөс өмсдөг
Үр ачаа нэхийд өлгийддөг
Номыг харин торгоор баринтаглаж бурхныхаа дээр залдаг
Монгол түмний минь заншил гайхамшиг!
/Т.Галсан ./
" Мянган жил тvмэн єдєр дуурсах бичгийнхээ бэлгэ тэмдгийг энд зассан чулуунаа сийрvvлэв би " хэмээсэн омог бардам vгтэй Тариатын гэрэлт хєшєє, нvvдэлчин монголчууд бичгийн соёлоо хэрхэн дээдэлж байсныг гэрчилмой.
Дэлхий дахины эрдэм соёлын их єв сангийн нандин эрдэнийн нэг бол монгол бичиг билээ. Дvрс хэлбэр нэн содон євєрмєц монгол бичгийн vvсэл гаралыг судалсан эрдэмтэн мэргэд тvvний мєр улбааг 1300-д жилийн тэртээх тvvхийн баримтаас олж илрvvлснийг vзвэл монгол туургатны бичиг vсэг єнє эртний тvvхтэйн нотолгоо билээ.
|
---|
монгол (баяр vсэг) |
Монгол бичиг бvтэц оновчтой, бичихэд хялбар хэмнэлтэй, ижил дуудлагатай утга єєр vгийг ялгаж бичдэг. Vгийн vндэс эвдэрдэггvй, аливаа vгэнд эгшиг элбэг болохоор сонсоход улам яруусан аялгуу найрлага нь жигдэрдэгээс гадна дээрээсээ доошоо нар зєв эргэн бичигддэг босоо байрлалтай цорын ганц бичиг билээ.
монгол бичиг |
"Мянган жил, тvмэн он дуурсах " гайхамшигт бичгийнхээ уламжлалаа таслалгvй, хойч vедээ хvргэж, ойлгуулан эзэмшvvлэх эрхэм vvрэг єнєє vеийн залуус бидэнд ноогдож буй учир шамдан суралцах нь цаглашгvй ач тустай билээ.
Монголчуудын хэрэглэж байсан бичиг үсгүүд.
Монголчуудын хэрэглэж байсан бичиг үсгүүд.
Дєрвєлжин бичиг
"Амгалант тамга" гэсэн vг бvхий тамганы дардас 1687 он |
Пагва ламын шинэ vсэг зохиосон гавьяаг vнэлж Хубилай хаан тvvнд "Их эрдэнэ номын хаан" улсын багш цолыг хvртээж, хас тамга соёрхсон гэдэг.
Эл бичгийг зохиох vндсэн шалтгаан нь улс тєр болон шашны хvрээнд нийтлэг нэг бичиг vсэгтэй болохыг эрмэлзсэн хэрэг.
Тиймээс дєрвєлжин бичгээр монгол, тєвд, самгард тvрэг хэлийг тэмдэглэн бичих бvрэн бололцоотой. Энэ нь монголчууд олон хэлний зvй тогтол, дvрмийг нарийн мэддэг, тэр мэдлэгээ аж амьдарлын хvрээнд зохистой хэрэглэж чадаж байсныг харуулж байна.
|
Зарлигийн элчийн тамга XV зуун |
Дєрвєлжин vсгээр бичсэн зарлиг пайз, зоос, тамга, цаасан мєнгє, хад чулууны бичээс болон модон барын "Субашид" номын тасархай зэрэг олон дурсгал vлдсэн билээ. Н.Поппе, Ж.Крюгер/ АНУ/, М.Левицки /Польш/, Зуунаст /Хятад/ зэрэг олон эрдэмтэд дєрвєлжин бичгийн судлалд хувь нэмэр оруулжээ.
Vгсийн холболт, бичих босоо чиг зэрэг онцлогийг монгол бичгийн нєлєє айхавтар тусгагдсан гэж судлаачид vздэг.Vгийг дєрвєлжин бичгээр vе vеээр нь тусгай бичдэг боловч авианы цагаан толгойт бичиг юм.
Хэвтээ дєрвєлжин vсгийн модон барын дардас |
Тод бичиг
|
Зарлигийн элчийн тамга XV зуун |
Хошуутын Зая бандид Огторгуйн далай хэмээх Намхайжанцан /1599-1662/ монгол бичгийн цагаан толгойд vндэслэн, ойрад аялгуунд нийцvvлэн монгол бичгийн ижил vсгийг тус тус ялгах, урт эгшгийг уртатгалын тэмдгээр тэмдэглэх гэх мэт нэмэлт тодолт хийж, тодорхой vсэг буюу тод vсгийг 1648 онд зохиожээ.
Намхайжамц бурхны шашныг нийт монголчуудад тvгээн дэлгэрvvлэх, бас халх ойрадын тэмцлийг шашин соёлын нєлєєгєєр зогсоох, ойрад тvмнийг гэгээрvvлэх зорилгоор уг бичгийг зохиосон юм.
Тод бичиг нь ойрад монгол хэлний аялгуунд чухам нийцсэн тул тэдний утга зохиолын хэл болж эл бичгээр тvvх, шашин, уран зохиол, анагаах ухаан, орчуулгын ном зохиол олноор бичигдэж байжээ. Тод бичгийн дурсгал vлэмжхэн vлдсэн нь Улсын тєв номын сан, Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хvрээлэнгийн номын сан хємрєгт хадгалагдаж байна.
Харин БНХАУ -ын Шинжааны ойрад монголчууд эдvvгээ болтол уугал бичгээрээ шинэ утга зохиолоо туурвин бичиж, ном сонин хэвлэн нийтэлж байна. Мєн ОХУ-ын Хальмаг улсад тод бичгийг сурах хєдєлгєн єрнєж, тод vсгээр сонин сэтгvvл хэвлэгдэн, сургуулиудад зааж байна.
| |
XVII -зууны эх ( Алтангэрэл судраас) | Мэргэ тєлгийн бичиг XVII- зуун |
Соёмбо үсэг.
Монгол бичиг ба түүний төрлүүд.
Монгол бичиг
Тєв Азийн уудам дэлгэр нутагт амьдарч байсан монгол туургатны нэн эрт цагаас бичиг vсэг хэрэглэж ирсэн нь тооны хувьд 10 гаруй хvрсэн гэдэг. Vсэг бичгийн хувьд ийм дэлгэр тvvхтэй, тэр тусмаа нvvдэлчин улс орон лавтайяа байхгvй. Ийнхvv олон зvйл vсэг бичгийн тvvхээс товч танилцуулах нь:
Хvннv. V мянган жилийн ємнє оршиж байсан хvчирхэг гvрэн улс бичиг vсэгтэй байсан гэдэг манай эрдэмтний санал сvvлийн vед биет олдвороор улам батлагдсаар. Хvннv нарынбулш бунханаас гарсан эд єлгийн зvйл дээрхи тамга vсэг болон 1983 онд Булган аймгийн Бvрэгхангай сумын нутгаас,бичээс бvхий "Алтан хvн" олдсоныг тvvхийн хувьд доктор Д.Наваан. хэлний талаас доктор Б. Сумъяабазар нар судалж "Євєг монгол хэл бичгийн чухал дурсгал" гэдэг ном бичсэн байдаг билээ. Мєн Говь-Алтайн Цагаан гол, Хэнтийн Рашаан хадны тамга дvрсийг ч Хvннvгийн vсэг бичгийн дурсгал байж болох тухай тэмдэглэсэн байдаг.
Рун хэмээн нэрлээд байгаа эртний тvрэгийн бичгийн гарал vvслийн талаар дотоод гадаад эрдэмтэн нарын олон бvтээл судалгаанд "Тамга-vсэг"-ээс vvдэлтэй гэж тайлбарладаг нь "Ахлагч нар нь хэн нэгнийг дуудах болоход модон дээр хэрчлээ тавьдаг. Тэр хэрчлээ нь vсэг бичгийн vvрэг гvйцэтгэмvй" гэж нvvдэлчдийн тухай эртний хятад тvvхийн сурвалж бичигт тэмдэглэсэн нь бичиг vсэг бий болох эх vvсвэрийг нотолмуй.
Тоба хэмээх IV зуунд монгол хэлтэн Сvмбэ аймгийн нэгтгэсэн хvчирхэг холбоо улс шинэ vсэг зохиосон тухай Хятадын тvvхэн бичигт дурьдсан байдаг. Харамсалтай нь Сvмбэ хэлний нэг аялгуу тобгач хэлээр хэвлэсэн хэлний сурах бичиг, дууны тvvвэр, толь бичиг зэрэг 13 номын нэрийн жагсаалт тэр vеийн бичгийн соёлын тvvхийг гэрчлэх цорын ганц баримт болж vлдсэн.
Хятан vеийн / IX-XI зуун / бичгийн хєшєє дурсгал нэлээд олон vлдсэн боловч одоо болтол гvйцэд тайлан уншиж чадаагvй олон улсын эрдэмтэд судалсаар байгаа юм..
Монгол бичиг Хятан бичгийн дараа монголчууд хэрэглэж єдгєє хvргэж ирсэн бидний дунд хуучин бичиг, уйгаржин, худам бичиг гэж зєв буруу дуудаж ирсэн монгол бичиг юм.
Хуланц дээд овгийн оюун ухаанаар бvтсэн яндашгvй баялаг бичгийн соёлын уламжлалыг євлєж бий болсон монгол бичиг XIII зуунд сонгодог хэлбэрээ олсон юм.
Баяр vсэг: монгол | Эвхмэл бичиг: монгол | Уран бичлэг: монгол |
Хичээнгүй
Монгол бичиг зориулалтаас хамааран бичлэлийнн хэдэн тєрєлд хуваагддаг.Хичээнгvй - эл бичгээр албан бичиг хєтєлдєг журамтай. Манай улсын архив номын санд олноор хадгалагдаж байгаа данс тушаал , захирамж, єргєх бичиг, баримт бvгд энэ тєрлєєр бичигдсэн байдаг.
Бичгийн хэлбэр нь ацаг шvдтэй, тогтуухан, vг vсэг, утгын алдаа мадаггvй, баллаж сохолсон зvйлгvй, мєр тэтгэх, мєр дарах ёсыг чанд баримталсан нямбай сайхан бичсэн байх ёстой.
Мєн салаа утга санаатай буюу нийт даяарт ойлгомжгvй vгийг оруулдаг ёсон байгаагvй.
Захидал, албан бичигт хэрэглэдэг тогтмол vгийн толь монголчуудын бичгийн хvмvvсийн дунд гар бичмэл болон бараар нэлээд тархсан байжээ. Vvнээс тоймтой том нь гэвэл Засаг вангийн хошууны захирагч занги Баянбилгийн зохиосон "Албан хэргийн тогтмол vг" гэдэг дєрвєн дэвтэр нэг дугтуй чулуун барын толь бичиг байсан билээ.
Монголчуудын албан бичигийн уламжлалаас vзвэл дээш єргєх бичиг, зэргэмжээ хvнд илгээх бичиг, доош нь явуулах бичиг гэж хуваадаг, цєм бичих нарийн журам горимтой байсан нь тодорхой харагддаг.
Монголын олон алдарт бичгийн хvмvvс, бичээч нар таталган хэлбэрийг тєдий л ойшоон vздэггvй байсан бєгєєд "сайн бичээчийн гурван чаддаггvй юм" гэдэг тусгай нэр бvхий зvйл тэдний дунд уламжлагдсаар яваандаа дагаж мєрдєх хууль мэт болсон байлаа.
Тэр чаддаггvй гурван зvйл нь юу гэвэл, нэгд, ацаг шvдгvй бичиж чаддаггvй,
хоёрт, буруу бичиж чаддаггvй, гуравт, удаан бичиж чаддаггvй гэсэн гурван зvйл болой.
Энэ нь монгол бичгээр бичvvлж сургах vндсэн 3 зорилготой холбоотой. Vvнд, зєв бичvvлж сургах, сайхан бичvvлж сургах, тvргэн бичvvлж сургах юм.
| ||
"Зовлонгоос ангижрах" сургаалийн судараас |
Таталган бичиг
Ямарч ажил мэргэжлийн хэнд боловч цагийг хэмнэж бага цагт ихийг бvтээх, алив ажлыг чанартай тvргэн хийж гvйцэтгэх чадвар нэн чvхал. Зохиол туурвин бичих навтрага тэмдэглэл хєтлєх тєрєл бvрийн эх зохиох лекц яриаг тэмдэглэх зэрэгт хурдана бичих чухал хэрэгтэй. Ялангуяа оюутан сурагчид багшийн уншсан лекц яриаг гvйцэж бичиж авах албан хаагчид албан тоот ажлын тэмдэглэл, хурлын протокол зэргээ тvргэн бичиж тэмдэглэх зайлшгvй шаардлагатай болно. Ийм vед тvргэн бичихийн тулд таталган бичихээс аргагvй болдог. Ер нь яаруу сандруу зvйл бичих, хувийн тэмдэглэл хєтлєх, эх тєлєвлєн зохиох, зохиогчийн ноорог навтаргалах зэрэгт таталган бичгийг хэрэглэнэ. Гадаад оронд хурдан бичих арга журмыг тусгайлан боловсруулж энэхvv эрдэмт хvнийг тусгайлан сургаж мэргэшvvлдэг байна. Харин хувь хvн тvргэн бичих хэрэгцээгээ хангахын тулд єєр єєрийн гарын тэг зурам сурц байдлаараа янз бvрээр татлан бичдэг. "Таны татлан бичсэнийг хvн уншиж чадахгvй, тав хоновол єєрєє ч гаргахгvй" гэдэг нэг vг бийчлэн хvн бvр дураар vсгийн тэгийг єєрчлєн бичих, эсвэл vгийг дvрэм бусаар товчлох хураах, эрэмдэглэх зэргээр хурдан бичигчээн аяддаг нь бичгийн соёл гоозvйд харшлаад зогсрхгvй эх хэлний боловсролд ч муугаар нєлєєлдєг. Гэтэл бичиг бичгийн дотроос гагцхїї монгол бичиг л тvргэн бичих боломжтой, vсэгзvйн тиг, хэлбэрт нь энэхvv хурдан бичих журам нь заяамал ажээ. Монгол бичгээр сайн бичээч хvн минутанд 100-120 vг бичдэг гэдэг. Энэ шиг хурдан бичих нь ер vгvй. Морины давхиан дээр хажуугийн элчийн хэлсэн vгийг аан, уун-гvй, ацаг шvд хураан гvйцэн бичиж байсан хурдан бичээч нарын тухай баримт олон бий. Монголоор тvргэн бичих журам нэгэнт боловсоржээв. Хэн хvнгvй энэ дvрмийн дагуу бичнэ. Хэний ч бичсэнийг хэнбугай ч гаргаж уншиж чадна. Энэ бол монгол бичгийн нэг давуу тал гайхамшигт vзэгдэл мєн. Хэн их бичнэ тэр хїний бичгийн хэв тогтож хурдан бичиж сурна. Тиймээс монгол бичгээр vргэлж бичих юм уу бичих дадлыг байнга хийсэн хvн нэг л мэдэхэд тvргэн бичих дадалтай болдог. Єєрєєр хэлбэл vсгийг холбон vгийг бичихэд vзэг бийр чинь гарыг аяндаа хєтлєн єєрийн эрхгvй хурдлан гvйнэ. Энэ бол монгол бичгийг vсэгзvйд буй нэг онцлог юм. Монгол бичгээр хэчнээн их зvйл бичивч гар хуруу чилдэггvй, гарын хєдєлгєєн дээрээс доошилсон баруунаас зvvншилсэн зєв эргэлттэй учраас олон хєдєлгєєн хийгддэггvй . Бас гар vзэг цааснаас олонтой салж хєндийрдэггїй, тэрчлэн монгол бичгийг євхєн хурууны хvчээр бус гар, шууны хvчээр хаяж ( хаялга), цацаж (цацлага), орхиж (орхиц ) бичдэг учраас ийнхvv тvргэн бичдэг билээ. Ялангуяа монгол бичгийг анхан сурч байгаа хvнд гар хуруу чилэхгvй бичихэд амар хялбар, олон илvvц хєдєлгєєн хийхгvй учраас бичиж дадахад амар байдаг. Татлан тvргэн бичих гэлэг нь нэг ёсны бодлоо гvйцэж бичнэ гэсэн vг юм. Хvний санаа бодол шиг хурдан юм ертєнцєд vгїй гэдэг. Тэгвэл тэрхvv хурдныг гvйцэж чадах бичигтэй ард тvмэн байнаа гэдэг бахархмаар. Монгол бичгээр маш бага зайд их зvйлийг багтаан шингээж бичиж болдог. Энэ нь тvvний нэг давуу онцлог тал юм. Жишээлбэл: УННСанд буй манай улсын хамгийн жижиг номыг 1920-иод онд бичээч гvн Дашням гэгч хvн бичсэн хэмээдэг Тэрээр "Огторгїйн маани" хэмээх хэлзvйн томоохон зохиолыг алга дарам цаасан дээр багтааж бичсэн байдаг. |
Эвхмэл бичиг
|
|
Угалзан эвхмэл буюу баяр vсэг |
Дєрвєлжин эвхмэл бичгийг гол тєлєв албаны тамга, гарын тийз, номын тэмдэг, зарлиг захирамж зэрэг бичиг хэргийн зvйлд тvлхvv хэрэглэж ирсэн.
Угалзан эвхмэл бичгийг гоёл чимэглэлд єргєн хэрэглэж байжээ.
Зэрвэсхэн харахад хээ угалз мэт боловч лавшруулан ажихад бэлгэ дэмбрэлтэй, ерээлийн сайхан vгийг зураач хvний уран ухаанаар угалзлуулан бичсэн байдаг. Бичлэгийн энэ тєрлийг баяр vсэг гэж нэрлэдэг.
| ||
Дєрвєлжин эвхмэл Монгол | Угалзан эвхмэл Монгол | Монголын бичиг соёл бадартугай |
Уран бичлэг /Калиграфи/
Ном дор мєргєм vv |
Монголын уран бичлэгийн эрдэм ухааныг судалсан бичгийн мэргэд " Бичиг vсэг нь цэвэр vзэмжтэй, их л эрхэм болгож хичээнгvй vсэг, цэцэг навч, амьтан тэргvvтнээр янзлан чимсэн эвхмэл мэт vсэг цєм буй" хэмээн тодорхойлсон байдаг.
Уран бичлэг нь бичигч хvнээс гарын ур дvй, уран сэтгэмж, ур авьяас шаарддаг нэг ёсны уран зураг болохынхоо хувд євєрмєц урлаг билээ. Уран бичлэг нь хэрэглээний урлагын шинжтэй, ихэвчлэн улс нийгмийн болон иргэний баяр ёслол, гоёл чимэглэл, ахуйн хэрэглээнд єргєн хэрэглэгддэг.
Уран бичлэгээс монгол хvний сэтгэн бодох, урнаар зохиомжлох євєрмєц онцлог, ахуй соёл зан заншил, бэлгэдлийн ёсыг мэдэж болохоос гадна ахуйн болон соёлын хэрэглээний эд єлєгийн зvйлийг таньж болно.
Монгол | Тvвшинжаргал | ||
| Чоно | ||
Тогоруу |
Ийнхvv монгол vсгийн уран бичлэг нь бvхэл бvтэн нийлэг урлагийн шинжийг агуулснаараа гайхамшигтай.
1 comments:
Casino Resort - Las Vegas, NV - Mapyro
Find your nearest 김해 출장안마 Casino Resort or Hotel with the MapYRO® app. 춘천 출장샵 Casino 순천 출장마사지 Resort Las 상주 출장안마 Vegas is conveniently located in the center of the Las Vegas 파주 출장안마 Strip,
Post a Comment