Монголын түүх

Түүх гэж хүний амьдрал, нийгмийн үйл явцыг цаг хугацаа, орчинтой нь уялдуулан задлан шинжилж, үр дагавар, нөхцөл, харилцаа холбоо зэргийг нь сийрүүлэн бичсэн бичиг баримтуудыг хэлнэ.

Өнгөрсөн түүх рүүгээ гар буугаар буудвал. Ирээдүй чамруу их буугаар буудна. Расул Гамзатов.

Tuesday, September 28, 2010

Түрэг


Түрэгийн хаант улс нь Хятадын Цагаан хэрэмнээс Хар тэнгис хүртэлх нутгийг өөрийн захиргаандаа оруулжээ.
Түрэгүүд нь Жужань улсад голдуу дархадын үүрэг гүйцэтгэж байжээ. Түрэгийн ахлагч Бумин өөрийн дээд эзэн болох хаанд бослогыг дарахад нь тусалсан боловч нирунчууд түүний тусыг албатын гүйцэтгэх үүрэг нирунчууд тоомжиргүй хандсан байна. Ийнхүү Бумин охинтой нь гэрлэж чадаагүйнхээ төлөө Жужаний дайснуудтай холбоо тогтоож 552 онд тэдний дарлалыг авч хаяж чаджээ. Түрэгийн холбоотнуудаас хойд хятадын Тоба вэй улс их хэрэг болсон юм. Бумин өөрийн ах Истесимд өрнөд хэсгийн газар нутгаас өгч түрэгийн эзэнт гүрнийг байгуулсан аж. Бумины дараагийн хаад ялангуяа Мукан буюу Буга хааны үед түрэгүүд хиргис, киданчуудыг байлдан дагуулж жужаний үлдэгдлийг хойд оросын нутаг хүртэл элдэн хөөжээ. Мөн Хятадын Чи, Жоу улсууд 570 оноос түрэгийн хаанд татвар төлөх болов.
Гэвч 590 онд Түрэгийн хаант улс Дорнод Түрэг, Өрнөд Түрэг хоёр хэсэгт хуваагджээ. Ингэснээр хүч нь суларч, Тан династи Дорнод түрэгийг харьяалалдаа авчээ. Өрнөд Түрэг ч гэсэн дотроо улам эвдэрчхоёр талаас нь Араб, Хятадууд цохиж эхэлжээ. 670 ба 682 онд тус тус Өрнөд Түрэг ба Дорнод Түрэг дахин бага зэрг хүчирхэгжсэн ч гэсэн удаан тогтож чадсангүй. 745 онд Түрэг улсын дотоод хямрал гүнзгийрсэн үеэр уйгур аймгууд бослого гаргаж, Түрэг улсыг бүрэн мөхөөжээ.
Монголын эзэнт гүрэн буюу Их Монгол улс байгуулагдах хүртэл Монголын нутагт Түрэгийн хаант улс шиг хүчтэй улс гарч ирээгүй юм.


Хүннү Хятан [Бие даалт] Татахаар



5 дахь сэменарын хичээл Хүннү Хятан [Бие даалт] Татахаар 

Хятан

Кидан үндэстэн нь Лууха голын баруун талаар, Шар мөрний умард саваар нутаглаж байсан бөгөөд сяньби нарын тасархай гэгддэг монгол лугаа нэгэн удамтай үндэстэн гэгддэг бөгөөд тэдний ихэнх нь Дорнод Ху нарын удам байжээ. Өнөөгийн Монгол нутагт төвлөн сууж байгаагүй ч 923 оноос Алтайгаас зүүн тийш Хэрлэн голын хойт бие хүртэл нутгаа тэлж соёл, түүхийн олон зүйл дурсгал Монгол нутагт үлдээжээ.


Киданууд 388 оноос Муюн, Тоба Вэй улсын цэрэгт цохигдон зүүнш нүүж, Кумоси ба Кидан гэж хуваагдав. 8-р зууны сүүлчээс Кидан аймгийн дотор Елюй буюу Илү хэмээх овог цолгорон гарч, төр ёсыг байгуулжээ. Елюй овогтны 8-р үе болох Абужи (Амбагян) 907-918 оны хооронд Кидан угсаатныг нэгтгэн их төрийг байгуулжээ.
Елюй Абужи улсдаа засаг захиргааны өвөрмөц хуваарийг тогтоосон нь Өмнөд ба Умард Орд юм. Энэ нь түүний эзэмшил нутгийн онцлогоос хамаарсан ажээ. Кидан улс умард хятадын ихээхэн газар нутгийг эзэлсэн тул ийм хуваарь тогтоосон гэж болно.
Өмнөд Ордод суурьшмал тариаланч иргэд зонхилох бол Умард Ордод уугуул Кидан нар,тэдний төрөл нүүдэлчид, татарууд харъяалагдаж байв.
Елүй Абужи (Амбагян) амьдралынхаа идэвхитэй хугацааг улсынхаа дотоод засаглалыг сайжруулах, улс төрийн нөлөөгөө өргөжүүлэхэд чиглүүлсний үрээр түүнээс хойш бараг 100 жилийн турш Төв Азид Кидан улс тэргүүлэх үүрэг гүйцэтгэсэн юм.
Абужийн дараа үеийн хаад засаглалдаа өөрчлөлт оруулжээ. Энэ өөрчлөлт нь 10-11-р зууны үеийн Төв Ази дахь үндэстний шинэ орчныг харгалзсан бөгөөд онцолж хэлбэл тэр үед эрч хүч нь оргилон гарч ирсэн зүрчид угсаатны өөдөөс угсаа нэгт нүүдэлчдийн хүчийг ашиглах, тэднийг улс төрийн холбоотон болгоход чиглэсэн юм.
Кидан улсын үе нь өвгө нүүдэлчдийн төр ёсны уламжлалыг суурин соёлын хөрсөнд шингээх талаар сонин алхам хийсэн түүх гэж болно.
Кидан улсад 9 хааны үе залгамжилж, нийт 220 жил оршин тогтнов. Кидан улс зүрчидийн Алтан улсад мөхөөгдөх үед Елүй овгийн Даши ноён баруун зүг нүүж, Балхаш нуурт төвлөрөн нэгэн их улсыг байгуулсан нь Хар Кидан хэмээн алдаршиж, Дорнод Туркестан, Хорезмыг эрхшээлдээ оруулан 90 шахам жил (1124-1213) тогтсон бөлгөө.

Нирун улс


Нирун улс буюу Хятадаар:Жужан улс нь Хүннү, Сүмбэ нарын шууд залгамж болсон, 330-аад оны орчим анх эмхлэгдсэн гэж үздэг улс юм.
Энэ улс нь 402 онд Шэлүнь буюу Жарун ширээнд сууснаас хойш хүчирхэгжсэн. Жарун хаан улсынхаа цэргийн хүчийг шинэтгэж, эрэмгий дайчин байлдан дагууллыг явуулж нутаг дэвсгэрээ өргөтгөхийн хамт төрийн байгууламждаа нүүдэлчдийн уламжлалт загварыг тууштай нэвтрүүлэв.
Ер нь Жарун шиг ийм богино хугацаанд (8 жил) төр ба цэргийн хүчээ эмхэлж чадсан хаад нүүдэлчдийн түүхэнд тийм ч олон байхгүй юм. Олон арван жилээр мартагдан саармагжсан төрт ёс Жаруны хүчээр Орхоны хөндийгөөс эхлэн дөрвөн зүг найман зовхист сэргэн манджээ.
Түүнийг даган Нирун улсын аж ахуй, соёл асар хурдацтай хөгжив. Энэтхэгийн номч мэргэд Нирун улсад айлчлан, хааны багшийн зэрэгт ажиллах болсон нь сонирхолтой бөгөөд манай төрт ёсонд анхны үзэгдэл болжээ.
Жаруны үеэс нүүдэлчдийн уламжлалт "Чэн-юй" цолыг "хаган" цолоор сольсон байдаг.
Жарун хаан 410 онд ач дүү нарынхаа ордны эргэлтэд эрх мэдлээ алдан баруун зүг нүүсэн бөгөөд түүнийг Нирунчуудын олон хүчирхэг бүлэг дагалдан эх нутгаасаа цойлон гарсан нь 6-р зууны үед Ижил мөрний хөндийд хүрээд Авар хэмээн нэршсэн монгол язгуурын хаант улс байгуулсан юм.
Аварчууд улам цаашлан, хуучин Аттила хааны Хүннү улсын замаар Дунай мөрөнд суурьшсан бөгөөд Австри хүртэл өргөн их нутгийг эрхшээлдээ оруулж 9-р зууны сүүлч хүртэл монгол нүүдэлчдийн нэр сүрийг дахин өрнө дахинд зарлан тунхагласан билээ.
Нирун улсад 8 хаан үе залгамжилж, 555 онд Түрэгийн хаант улсад мөхөөгдөв. Энэ нируны зарим дүрвэгсэд мөн баруун зүг нүүж, 570-аад онд Аварчуудын дэмжлэгээр Крымын хойг болон умард Кавказад суурьшин иргэншсэн түүхтэй.
Нирун улс унасанаар Монгол овогтон урьд хүрсэн ахуй, соёл, ШУ-ны ололт амжилтаа МЭ 907 онд Кидан гүрэн мандах хүртэл юу ч бичээгүй хоосон цаас мэт алдсан ажээ.

Сяньби



Сүмбэ /Сяньби/ Улс
Хүн улс болон хүнчүүдийн улс төрийн чадамжийг өвлөн тодорсон дараагийн нэгэн хаант улс нь Сяньби улс юм. Сяньби аймгийн нэгэн цэргийн зүтгэлтэн Тулухоугийн хүү Таншихуай сяньби нарын аймгийн холбоодыг нэгтгэн 150 онд хаан ширээг цогцолсноос эхлэн энэ улс 100 орчим жил Төв Азийг эрхшээсэн байна.
Таншихуайн хаанчлалын үед Сяньби улс нэн хүчирхэгжиж, Модун хааны үеийн Хүн гүрний эзэмшиж байсан нутаг дэвсгэрийг дахин оруулж авсан төдийгүй эдийн засаг,худалдаа арилжааны хувьд ч Хүн гүрнийг нэр төртэй залгамжилжээ.
Сяньби нарын өвгө дээдэс нь дунху буюу дорнод ху мөн гэх бөгөөд генийн хувьд хүн нартай цусан төрлийн холбоотой өвгө нүүдэлчид байсан.
Сяньби улс төрт ёсны талаар Хүн улсыг өв тэгш залгамжилж,бас нэгэн алхам урагшлан хөгжүүлжээ. Нэн ялангуяа цэргийн хүчин чадлаар илүү товойн гарсан гэж нангиад сурвалж бичигт тэмдэглэжээ.
Сяньби улсын хаадын үе залгамж төдий л тодорхой бус байдаг. Сяньби улсын сүүлчийн эзэн Кэбижан 210-235 онд төр барьж байгаад хорлогдсон. Сяньби нарын залганцар нь Кидан мөн гэж үздэг.
Сяньби улс задрах үед Муюн улс (318-360 он), Тоба Вэй (Их Юан)улс (307-581 он) тэдний төрт ёсыг залгамжлан гарч, нүүдэлчдийн улс төрийн халааг авсан билээ.
Муюны нэг салбар Тогон нар Хөх нуур,Цайдамд нүүн очиж IV зууны дундуур Тогон улсыг байгуулсан, тэдний хойч үе нь X-XI зууны үеийн Шарай голынхон мөн бөгөөд XIII зууны үеэс Монгол нүүдэлчдээр цус сэлбэгдэн, Зүүн гар хаант улсын үед найдвартай түшиг газар болж байсан ажгуу.
Мєнх тэнгэрээс заяат Монгол нутагт эртний Хvннv гvрэн мєхєн Євєг Монгол аймгууд бутран сарниж байх vед тал нутгийн омголон салхи Сvмбэ аймгийн зvгээс салхилан тvvхийн нэгэн хуудсыг эргvvлсэн юм.
Эртний Хятад тvvхч эрдэмтэн Сvмбэ нарыг "Хvннv нар зугтан зайлснаас хойш Сvмбэ нар хvчирхэгжин мандаж, тэдний хуучин нутгийг эзэлж, буман цэрэгтэй хэмээн бардамнаж байна. Тэд чийрэг хvчтэй, авхаалж самбаа сайтай... Хvннvг бодвол зэвсэг нь хурц, морь нь хурдан" хэмээн болгоомжлон бичиж vлдээсэн байна. Эртний нvvдэлчин аймгууд Хvннv гvрэн vvсэхээс ємнє Линь ху болон Дун ху гэсэн хоёр том аймгийн холбоонд нэгдсэн гэж vзэж болох vндэслэлтэй. Учир нь Хятад тvvхчид Ордос нутгаар нутаглаж байсан Хvннv нарыг Хvннv тэхээсээ гадна Линь ху буюу ойн бvдvvлгvvд хэмээн нэрлэж байсан гэх баримт байдаг.
Нvvдэлчин аймгуудыг нэгэн тугын дор нэгтгэн захирахын тулд Хvннv нь Модунь шаньюйн vед Дун хуг нэгтгэн дагуулсан тvvх бий. Харин Дун ху аймгийн холбоо задран хоёр томоохон бvлэг аймаг Хvннv нараас буруулан нvvж Ухань, Сvмбэ ууланд нутаглан тэдгээр уулын нэрээр єєрийн аймгуудыг нэрлэх болов гэж тvvхэнд тэмдэглэгдэн vлджээ.
Сяньби нар нь Хятадын байлдаанд улсуудын (МЭЄ 480-222) vед тvvхийн хуудаснаа анх тэмдэглэгсэн байна. Сяньби хэмээх нэрний талаар олон судлаачид ухаанаа уралдуулсаны дотор Монголын тvvхч Гvнжийн Сvхбаатар єєрийн зохиол бvтээлдээ Сvмбэ хэмээн Монголчлон дуудаж, энэ vг нь Суварнаготара буюу алтан ураг хэмээх санскрит хэлнээс сунжран гарсан оноосон нэр болжээ гэж баталсан. Энэ талаар Ф.В.Томас, О.Менчен-Хелфен, Ма Чаншоу, Ван Говэй, К.Сиратори зэрэг эрдэмтэн Сяньби гэдэг нэр нь Сяньби, Сиби, Сюйпи, Сипи, Сюйби, Шиби зэргээр тэмлэгдсэн байдгийг онцлон тэмдэглэж, харин Шивэй гэдэг нэр нь Сяньбигаас сунжарсан vг болохыг П.Пеллио, Фан Жуанью, Сvрбадрах зэрэг эрдэмтэд баталсан байна. Хvннv гvрэн доройтон єєр хоорондоо дайтах болсон vед Хvннvгийн цэргийн даргач Сvмбэ аймгийн Толулухоугийн гэрт нэгэн хvv мэндэлсэн нь Сvмбэ улсыг vндэслэгч Таньшихуай байсан юм.
Хvннv нар бутран салж нэг хэсэг нь Гот, Вандал аймгуудыг шахан нvvж Аттилагийн Гунн улсыг vндэслэн, ха¬рин нєгєє хэсэг нь Энэтхэгийн зvг нvvн Эфталит буюу Цагаан Хvннv улсыг байгуулж, зарим аймгууд нь Тангад, Тєвдийн євєг аймгуудтай тэмцэлдэн, Хятадын Хан улсад дагаар орсон байсан ч уугуул нутагтаа vлдсэн 10 тvм буюу 1 бум зарим сурвалж бичигт 50 тvм орчим гэх мэтээр тэмдэглэгдсэн Хvннv аймгууд угсаа гарвал нэгт Сvмбэ улсад дагаар орон хvчирхэгжин мандсан юм.
Таньшихуай бол угаас сэргэлэн авхаалжтай, алсын хараатай хvчирхэг хvн байсныг тvvх шаштирт тэмдэглэн vлдээсэн байдаг бєгєєд нэн даруй Хvннvгийн хуучин газар нутгийг эрхэндээ оруулж, Динлин болон Фуюй нарыг бут цохин Усунийг єєртєє нэгтгэсэн байна. Хєрш зэргэлдээ нь Сvмбэ улс гэнэт мандан бадарч хvчирхэгжин байсанд Нанхиадын зvгээс гурван замаар цэрэг илгээснийг Таньшихуай бут ниргэсэнд Хан улсын зvгээс нэн болгоомжлон охиноо єгєх, ван цол олгох зэргээр найрамдахыг хичээх болсон. Таньшихуай нь ойролцоогоор МЭ181 онд 45 орчим насандаа насан эцэс болсон гэх бєгеєд энэ vеэс Сvмбэ улс хаан ширээний тєлєєх тэмцэлд єртєн нэгэн хэсэг уналтын байдалд орсон юм.
Хаан ширээний удаан тэмцэлд Кэбинэн болон Бvдvгvнэ ялсан бєгєєд хэсэг хугацаанд сэргэсэн боловч Кэбинэн єєрийн дайснуудад хорлогдон нас нєгцсєнєєр хаан ширээний тєлєє тэмцэл дахин єрнєжэхэлсэн юм. Сvмбэ аймгуудын хvн ам єсєн нэмэгдэх болсоноор дан ганц мал аж ахуй, ан агнуураар єєрийн хэрэгцээг хангаж чадахгvйд хvрэх болсон ба энэ нь Кэбинэн 3 мянган худалдаачинаар 7 тvм гаруй vхэр, адуугаар Хятад лугаа худалдаа арилжаа хийж байсан, мєн газар тариалан эрхvvлэх болсон байдаг. Мєн Таньшихуай урд зvгт довтлон Во нар загас сайн барьдаг сургаар тэднийг эрхэндээ оруулж мянга гаруй єрхийг нутаг заан суулгаж загас бариулж байсан мэдээ байдаг.
МЭ III зуунд бутран сарнихад хvрсэн ч Сяньби угсааны Мужун, Тоба, Тогоны улсууд vvсэн мандан бадарсан байдаг. Эдгээр нь Сvмбэ нарын голлох аймгууд бєгєєд энэ vед Мон-голын тvvхч Г.Сvхбаатар гуай Сvмбэ нарын хаан ширээ залгамжлах овгийн тоонд Хуань овог байсан хэмээн баталдаг. Мужун буюу Моюун улс нь Сvмбэ нарын нэгэн аймгийн толгойлогч My хубу гэгч ойрын Сvмбийн зарим аймгийг єєртєє нэгтгэн одоогийн Євєр Монголын зvvн хэсгээр нутаглах болсоноор vндэслэгдсэн. Моюун Хой Мужун аймгийг зонхилогч болсоноор зарим тvvхэнд тэмдэглэснээр Сvмбийн Тоба нараас бусад овог аймгийг нэгтгэн захирч Хятад улсад товтлон єєрийн биеийг шаньюй хэмээн єргємжилсєн. Тvvний хvv Моюун Хуан єєрийн улсын Янь хэмээн нэрлэх болсон. Цаашид єєрийн угсаа гарвал нэгт Тоба нарын байгуулсан Вэй улсад эзлэгдэн мєхсєн юм.
Харин Тоба буюу Табгачи нар нь Сvтао хэмээх Сvмбийн нэгэн аймаг байсан бєгєєд хvчирхэгжин мандаж зарим нэг аймгийг єєртєє нэгтгэн улмаар Хятадад довтлон єєрийн эзэнт улсын байгуулсан нь Хятадын тvvхэнд Тобавэй хэмээн алдаршжээ. Тоба нар яваандаа улам хvчирхэгжин єєрийн угсаа гарвал нэгт нvvдэлчин аймгуудыг дараалан эзлэх болсон. Моюуны Янь улсыг єєртєє нэгтгэн Тогоны хаант улсыг алба єргєх улс болгосон Их эзэнт гvрэн байгуулсан Тоба нар яваандаа бvрэн Хятадчилаг-дан уусан алга болсон юм. Тогоны улс бол Моюун нарын нэг хэсэг бєгєєд Моюун Хойн татвар эмээс тєрсєн тул хаан ширээнд суух эрхгvй єєрийн удмыхантайгаа эвдрэлцэн нvvсэн тоглгойлогч болох Тугухуний нэрээр нэрлэгдсэн Сvмбэ гаралтай аймгууд болно.
Тогоны улс нь Хєх нуурт очин тангад, тvвдийн угсааны Цян нарыг эрхшээлдээ орлуулж бай¬сан. Тогоны хаант улс Тоба Вэйн алба барих улс болон хэсэг хугацааны дараа Тvвдийн Соронзонгомбо хааны vед дарагдан буурч, дахиж сэргэн НТ5-р зуунд Тангудын Ся улсад бvр мєсєн дарагдан мєхсєн. Тогон нарыг Шарайголын Монголчуудын євєг хэмээн баталдаг. Язгуур Монголын євєг Нирун бол Сvмбийн нэгэн аймаг тодруулбал тэдний дотор Хуяань овог байсан гэдэг бєгєєд цаашид єргєжин хєгжиж Тоба нараас тусгаарлан салж Их Нируны хаант улсыг єнєєгийн Монгол улсын нутаг дэвсгэр дээр байгаалсан ба Хятадчилагдсан Угсаа нэгт Тоба Вэй улсын эсрэг тууштай тэмцэж байсан юм.
Сvмбийн гарал vvслийн тухай олон эрдэмтэд Монгол болон Манж Тун¬гусын євєг эс бєгєєс хололдсон гэсэн гурван таамаглал дэвшvvлдэг. Миний бодлоор Сvмбэ бол євєг Монгол улс болох нь гарцаагvй бєгєєд Хvннvгийн олон отог аймгийг нэгтгэн захирч єнєє¬гийн Монголчуудын генийн санг бvр-дvvлэхэд чухал хувь нэмэр оруулсан юм. Зарим тvvхчид Євєг монголчуудыг Хvннv эцэгт Сvмбэ эхт аймгууд гэж нэрэлсэн байдаг. Сvмбийн зарим аймгууд Хятадад уусан алга болсон нь нэн харамсалтай тvvхийг єнєє vед vлдээсэн юм.
Сvмбэ нар нь Хятадыг эзлэн тєрийн бичиг зохиож байсан ба олон шаштир тvvхийг бичин vлдээсэн. Тоба нар нь Хятадулсын тєрийг барьж байхдаа Кунзын суртлын Ариун ном буюу Сяоцзинийг орчуулан бичсэн байдаг. Мєн Сvмбэ хэлээр бичсэн vгийг галиглан уншихад єнєєгийн Монгол хэлээр тайлан уншиж болохуйц байдаг. Vvнд: тvшмэл хvнийг чжичжэнь буюу цэцэн, зэвсэг хоромсог авч явах хvнийг хулочжэнь буюу хорчин, хоол хийгч хvнийг фучжэнь буюу буурч зэргээр нэрлэдэг байсан. Мєн Сvмбийн "Ахын дуу" хэмээх дуугХятадын сурвалж бичигт бичсэнийг Ахан хэмээх Монгол vгийг Хятадаар галиглан бичсэн байна. Мєн Сvмбэ нар оршуулгын зан vйлийг Монголчуудын нэгэн адил нууцаар хєдєєлvvлдэг байсан гэдэг мэдээ бий. Нируны хаан Амгай нь Тобагийн Вэй улсын хаанд "Манай хоёр улсын євєг дээдэс нэгэн гаралтай тул" хэмээн айлдсан байдаг нь Сvмбэ бол гарцаагvй Євєг Монгол болох нь тодорхой байдаг.

Хүннү гүрэн


      Албан ёсоор МЭӨ 209 оноос буюу Модун шаньюй ор сууснаас энэ гүрний он тооллыг тооцдог. Эртний төрт улсуудын нэгд зүй ёсоор оруулдаг. Хүннү гүрэн засаг захиргааны гурван хэсэгтэй байсны төвийн хэсгийг Шаньюй өөрөө захирч байжээ. Зүүн хэсгийг Жүки ван, баруун хэсгийг Лүли ван захирч байв. Шаньюй болон вангууд түмтүүдийг шууд удирддаг байсан бол түмт нь цаашаа мянгатад, мянгат нь зуутад, зуут нь аравтад хуваагддаг байжээ. Хүннү гүрэн нийт 24 түмттэй байсан мэдээ байна. Модуны үед Хүннүгийн цэргийн зохион байгуулалт маш боловсронгуй байсныг Хятадын сурвалж бичгүүдэд хангалттай тэмдэглэн үлдээсэн нь бий. Энэ үед Хүннү гүрэн хүчирхэгжилтийнхээ туйлд хүрч умардад Байгаль нуур, урагш Хятадын цагаан хэрэм, баруун тал руугаа Түрэгстан, зүүн тийш одоогийн Ордос хүртэлх өргөн уудам нутгийг эрхшээлдээ оруулж чадсан юм. Одоогийн Хятадын нутагт тэр үед шинээр үүссэн Хань Улс Модун шаньюйд алба гувчуур барьж байсан төдийгүй хааны ургийн гүнжийг түүнд "яньжи" болгон өгч байжээ. Хүннүчүүд байлдааны тактиктаа одоогийн тусгай албадын нууц аргыг хэрэглэж байсан нь сонирхол татдаг. Модун шаньюй Хань улсаас ирсэн элчид өөрийн армийг үзүүлэхдээ зөвхөн сул дорой болон хөгшин настай хүмүүсээ харуулаад явуулсан жишээ бий. Модун шаньюй МЭӨ 174 онд таалал болсноос хойш 100 гаруй жил Хүннү нар Төв Азид ноёрхсон хэвээр байв. Манай эриний он тооллын эхэн, манай эриний өмнөх тооллын сүүл үед Хүннү гүрэн дотоодын тэрсэлдээн, гадаадын дайралт довтолгооны нөлөөгөөр умард, өмнөд гэсэн хоёр хэсэгт хуваагдаж, өмнөд нь Хань улсад дагаар орж, өөр хоорондоо дайтах болсон байна. Одоогийн Монголын нутаг дээр байсан өмнөд Хүннү нар умардынхныгаа удаа дараа хиар цохиж, Хань улсын нөмөр нөөлөгт оршиж байсан ч жил ирэх тутам доройтсоор МЭ-ний I зуунд Дунху нарын эрхшээлд орсноор дуусгавар болсон юм. Харин умард хүннү нар өмнөдийнхөндөө бут цохигдон олон хэсэг болж тарж бутран, хөөгдөн нүүдэллэцгээсэн бөгөөд одоогийн Европт хүрч очсон Кангю аймаг хэсэг зуур хүчирхэгжиж өрнө дахиныг чичрүүлж байсан түүх бий. Энэ талаар "Тэнгэрийн ташуур" хэмээх Аттила хааны хэсгээс олж уншаарай!
Хүннүгийн шанью өглөө наранд өдөр галд, үдэш саранд мөргөдөг байсан бөгөөд манай соёмбод байдаг гал нар сар гурав үүнээс үүдэлтэй гэдэг. Модун шаньюгийн тогтоосон хэв маяг дэлхийн олон оронд 300 жилийн турш хадгалагдаж ирсэн гэж судлаачид үздэг. Хөрш нь өдөж "Сайн морио өг" гэхэд "Ганц мориноос болж хөрштэйгээ муудаж яана" хэмээн сайн морио өгсөн. "Сайхан эхнэрээ өг" гэхэд "Ганц хүүхнээс болж хөрштэйгээ муудаж юу хийнэ" хэмээн " эхнэрээ өгсөн, "Хамгийн үржил шимгүй газраа өг" гэхэд "Газар бол төр улсын үндэс. Хэрхэвч өгч үл болно" хэмээн цэрэглэн бос дайтсан Модун Шанью өөрий нь золионд явуулж, араас нь дайн дэгдээн хөнөөхийг хүссэн эцгээ егүүтгэж шаньюг залгамжилсан Монголын анхны төрт улсын хаан билээ,
Монгол нутагт оршин суусан элдэв аймаг, бүр МЭӨ хоёрдугаар мянган  жилийн үед Хятад оронтой хэлхээ холбоотой байсан тухай товч мэдээ Хятад  сурвалж бичигт бий. Их гүйцэд мэдээ гарах болсон нь МЭӨ 4-3 дугаар зууны  үе бөгөөд тэр үед Хятадын хойд хязгаарт Хүннү, Дунху гэдэг аймгийн хоёр  холбоо бүрэлджээ. Хүннү нарын аймгийн холбоо нь МЭӨ 3-р зууны эцсийн  арван онд нэлээд хүчийг олсон нь ардын бослого гарцгааж сурвалжтаны  бүлгүүд засгийн эрхийн төлөө хоорондоо тэмцэлдэж байсан хүчирхэг хөрш  Хятад орныг сулруулсан явдал нь түүнд зарим талаар дөхөм болжээ. Тэр үед  бүрэлдэн байсан Хүннү нарын нийгмийн байгуулал нь анхны хүй нэгдлээс  нийгмийн байгуулалд шилжин бүхий үе байжээ. Хүннү нарын аймгийн  байгуулалтын улс төрийн хэлбэр нь хожим болтол буюу Хүннү нарын хүчирхэг  чадал манай эриний 1-р зууны үед доройтох хүртэл хэвээр байсан цэргийн  ардчилал юм. “Цэргийн ардчилал” байгуулал улс төр тогтоох буюу ангит  нийгэм тогтохын шууд угтуул нь болдог юм. Хүннү нар эрх мэдэл нь үе  улиран , тухайн нэгэн овогт бат оршин, эцгээс хүүд нь шилжүүлдэг байжээ.  Аймгийн холбооны тэргүүнд эзэн-шаньюй байдаг агаад МЭӨ 3-р зууны үеэс  түүнийг аймаг буюу зонхилогчдын зөвлөлөөр сонгохоо нэгэнт больсон  байжээ. Аймгийн сурвалжтан ноёд ялгаран гарч Зонхилогчдын зөвлөл байсаар  боловч шийдвэртэй алхам хийдэггүй байв. Өөрийн эцэг Түмэн Шаньюйг алж  МЭӨ 209 онд Засгийн эрхийг булаан авсан Модун Шаньюй зонхилогчдоос  зөвлөгөө авдаг байсан боловч заримдаа тэднийг тоодоггүйгээр үл барам,  хэрэв зонхилогчдыг саналыг нь эс зөвшөөрвөл “толгойгий нь ав” гэж  тушаадаг байжээ. Модун Шаньюй хаан ширээ булаасныхаа дараа реформ хийж  түүгээрээ хүннү нарын сурвалжтаны үе улирах эрх мэдлийг бэхжүүлжээ.  Хүннү нарын мэдэлд орсон газар нутгийг гурав хувааж, нэг хэсэг нь Модун  Шаньюйгийн харьяат нарын нутаг болж, нөгөө хоёр хэсэг нь зүүн баруун  этгээдийн ноёд: Жуки ван, Лули ван нарын тэргүүлсэн газар болжээ. Зүүн  этгээд солгой талаа ахмад тал гэж үздэг байжээ. Ер нь Шаньюйн ширээ  залгамжлагч нь зүүн этгээдийн Жуки ван байдаг байжээ. Тэр хоёр ван элдэв  цолтой үе залгамжилдаг зонхилогч түмний ноёдыг захирдаг байжээ. Тийм  зонхилогч 24 байсны тус бүр нь нэг түмэн морин цэрэгтэй байжээ. Түмний  ноёд, мянгат, зуут, аравтын дарга нарыг томилон захирах, тушаах хэргээ  гүйцэтгэдэг байв. Хүннү нарын их сурвалжит овог: Хуянь, Лань, хожим  гарсан Сюйбу гурав байжээ. Тэдгээр овогоос үе залгамжилдаг ноёд, цэргийн  том дарга дэвшин гардаг байлаа. Хүннү нарын сурвалжтаны эрх мэдэл үе  залгадаг байсан нь овог аймгийн харилцаа задарч ангит нийгэмд шилжин  бүхийн тэмдэг билээ. Хүннү нарын аймгийн холбоонд аж ахуйн хэлбэр нь  бүдүүн баараг байв. Хүннү нар нүүн аж төрж мал аж ахуй эрхэлдэг байсан  тул газар тариаланг огт мэддэггүй байсан гэж сурвалж бичгүүдэд  тэмдэглэсэн байдаг. Аймаг бүрийн нүүж буух нутаг нь багцаа тоймтой  байжээ. Хүннү нар үхэр бог мал олонтой, зарим нь тэмээ, илжиг, адуу  үржүүлдэг байсан байна. Хувцас хүнсний хэрэглээг мал аж ахуйгаас гардаг  зүйлээр үндсэнд нь залгуулж, үр тарианы бүтээгдэхүүн, гар үйлдвэрийн эд  эдлэл, аймгийн сурвалжтаны гоёл чимгийн юмсыг суурьшмал хөрш орон, гол  төлөв Хятад орноос авдаг байжээ. Бичиг үсэг бий болох явдал  үйлдвэрлэлийн хөгжиж, анги гарч улс төр бэхжихтэй ямагт холбоотой  байдаг. Гэтэл МЭӨ 3-р зууны Хүннү нарт бичиг үсэг байхгүй байсан нь тэр  үед хүннү нар анги хөгжсөн нийгэм, гүйцэд бүрэлдэн тогтсон улс төртэй  байгаагүйг гэрчилж байна. Анхны хүй нэгдлийн харьцаанаас ангит нийгэмд  шилжсэн цагийн нийгмийн хөгжлийн шатанд байсан хүннү нарт дайн, байнгын  ажил нь байжээ. Энэ бол гагцхүү Хүннү нарт ч хамаатай бус, хөгжлийн тийм  шатанд байсан бусад аймагт ч ийм шинж илэрдэг байсан юм. Хүннү нарын  Модун Шаньюй, түүний хойчийг залгагсад хөрш орнуудтайгаа сэгхийлгүй  дайтдаг байжээ. Модун МЭӨ 209 онд дунху аймгуудыг гэнэт довтолж дийлээд,  газар хүн хөрөнгий нь түрэмгийлэн авчээ. Нэг хэсэг дунху нар Модунд  захирагдах болж , түүнд захирагдахгүй гэсэн нөгөө хэсэг дунху нар нь  хойд зүгт зугатаж, Онон, Хэрлэн, Өргөнө мөрний газрыг эзлэн суужээ.  Дунхугийн гол олонх нь Ляо /Луух/ голын эхэнд шилжин нүүжээ. Модун  цаашдаа баруун зүгт Юэчжи аймгийг бут цохиж, өмнө зүг Ордосоор  нутагласан аймгуудыг эзлэн бүр Цинь улсын /МЭӨ 246-207 оны/ үед Хятадын  жанжин Мень Тяний, хүннү нараас булаан авсан газрыг эргүүлэн аваад, хойд  зүгийн хэд хэдэн аймгийг эзлэн авчээ. Хүннү нарын байн байн дайтаж  байсан олон дайн нь үе залгадаг сурвалжтан ялгаран гарч эрх мэдлээ  булаацалдан, эрх мэдлээ бүх аймгийн эсрэг тавихад том үүрэгтэй байжээ.  Модунгийн үед хүннү нарын аймгийн холбоо нь өргөн уудам нутгийг эзэлж  маш хүчирхгийн туйлд хүрчээ. Хүннү нарын нутгийн хил нь баруун зүгт  Дорнод-Туркестаны хот-улсууд, зүүн зүгт дунху аймгууд нутаглаж байсан  Ляо голын эхэн газар, өмнө зүгт хятад /одоогийн Шаньси, Ордос/ нутаг  бөгөөд Хятад Хүннү нарын хил нь Түмэн газрын цагаан хэрэм дагуу байж,  хойд зүгт хүннү нарын нутаг Байгаль нуур хүрч байлаа. Дээрмийн дайн хийж  нутгаа тэлж өргөтгөсөн хүннү нарын амжилтанд нэг талаар бусад нүүдэлч  нарын нэлээд сул дорой байсан гадаад зохимжтой нөхцөл, Хятад орон дахь  дажин хямрал ихтэй байснаар тийм завшаан нээгдэж, нөгөө талаар тэр  амжилтанд хүннү нар эртний хорезмуудын жишээгээр хүнд зэр зэвсэгт морин  цэрэг хэрэглэх болж бас хүннү нарын цэрэг аймгийн байгуулалт тус дөхөм  болжээ. Зэр зэвсэгт гарсан шинэ зүйл нь чин бат бэгтэр хуягийг хүн морь  хоёрт хэрэглэж, бас мориноос гинжээр торгосон довтлох урт жад хэрэглэсэн  явдал даруй мөн. Хүннү нарын холбооны цэрэг аймгийн байгуулалт нь дээр  заасан ёсоор бүх аймгаа байлдааны нэгж, арван, зуун, мянган, түмэн гэдэн  хуваариар хувааж, цэргийн сургууль үргэлж хийлгэдэг байжээ. Тийм  байгууламж нь цэргийн хүч зузаатгах бэлтгэлтэй болж, аймгийн бүх  эрчүүдийг байнгын цэрэг болгосон гэсэн үг юм. Модун Шаньюйн байлдан  дагууллын улмаас хүннү нарын аймгийн холбоо нь монгол, хамнига, тюрк  гарлын элдэв аймгийг хамран багтаажээ. Өмнө зүгт хүннү нарын захиргаанд  нэг хэсэг хятад хүн байжээ. Хүннү нарын үргэлжийн довтолгоонд эрсдэн  нэрвэгдсэн Хятадын Хань улс хүннү нарын аргадаж үе үе бэлэг сэлт барьдаг  байсан нь нэг ёсны алба байсан гэдэг. Модун Шаньюйг нас барснаас хойш /  МЭӨ 174 онд/ дараачинй шаньюй нарын цагт 100 гаруй жилд хүнүү нарын  холбооны дотоод аймгууд хоорондоо тулалдаж бас Хятадтай тэмцэлдэж  байлаа. Хятадад харьяалагдаж Дунхугийн ухуань, Сяньби аймагтай тэмцэлдэн  хүч нь суларсан өвөр хүннү нар монгол нутагт суусаар байжээ. Манай  эриний 85, 87 онд Сяньби аймаг ар хүннү нарыг бут ниргэсэн учир тэд  дахин сэхэж чадаагүй юм. Өвөр хүннү нар хятад цэрэгтэй хүч хавсран ар  хүннү нарыг хэд хэдэн удаа хавчин тулж тэднийг бут цохижээ. Ар хүннү нар  93 онд аймгийн бие даасан нэгдэл болон тогтохоо больж нэг хэсэг нь  хядуулж, амь гарсан нэг бум гаруй өрх айл, сяньби аймагт нэгдэж тэдний  аймгийн нэртэй болжээ. Өвөр хүннү нар МЭ 215 он хүртэл монгол оронд  мэдэгдэхүйц улс төрийн роль гүйцэтгэж байгаад түүний дараачаар өвөр  хүннү нарын нэг хэсэг нь бусад аймгийн дунд шингэж нөгөө хэсэг нь умард  хятадын зүгт нүүн шилжжээ.

Эртний түүх


Өнөөгийн Монгол улсын нутагт одоогоос 30000 жилийн өмнө хүн амьдарч байсан гэсэн баталгаа байдаг. Тийм боловч МЭӨ 3-р зуунаас төмөр зэвсэг энэ нутагт орж ирсэн үеэс л улс төрийн хувьд чухал болжээ. Ерөнхийдөө энэ үе хүртэлх Монголын түүх нь Сибирь, умард Орос, Хятад, Араб Перс, Төв Азийн хооронд орших тал газрын түүхтэй ижилхэн байжээ. Энэ тал газрыг, хааяа нэгддэг боловч амархан задарч үгүй болдог холбоонуудыг үүсгэдэг тархай бутархай нүүдэлчин аймгууд эзлэж байв. Эдгээр нүүдэлчид нь мал аж ахуй эрхэлж, газар тариалангийн улсууд ба хажуудах аймгуудтай худалдаа хийж, тэдгээрийг довтолж амьдарч байжээ.
Хэдийгээр ийм тархай бутархай байсан ч зарим үе Хятад, Араб, Персийн орнуудад заналхийлсэн хүчтэй нэгдлүүдийг бий болгож байв. Эдгээр нэгдлүүд нь амархан задарч үгүй болдог байсан ч довтолсон орнуудынхаа хүмүүсийг тарааж, улс төрийг нь тасалдуулж байв. Монголын талын нүүдэлчид нь голдуу ойр орших Хятадад анхаарлаа хандуулж байсан ба ийнхүү энэ хоёр тал нь өвөр хоорондынхоо түүхэнд харилцан нөлөөлж байв.