Өнөөгийн Монгол улсын нутагт одоогоос 30000 жилийн өмнө хүн амьдарч байсан гэсэн баталгаа байдаг. Тийм боловч МЭӨ 3-р зуунаас төмөр зэвсэг энэ нутагт орж ирсэн үеэс л улс төрийн хувьд чухал болжээ. Ерөнхийдөө энэ үе хүртэлх Монголын түүх нь Сибирь, умард Орос, Хятад, Араб Перс, Төв Азийн хооронд орших тал газрын түүхтэй ижилхэн байжээ. Энэ тал газрыг, хааяа нэгддэг боловч амархан задарч үгүй болдог холбоонуудыг үүсгэдэг тархай бутархай нүүдэлчин аймгууд эзлэж байв. Эдгээр нүүдэлчид нь мал аж ахуй эрхэлж, газар тариалангийн улсууд ба хажуудах аймгуудтай худалдаа хийж, тэдгээрийг довтолж амьдарч байжээ.
Хэдийгээр ийм тархай бутархай байсан ч зарим үе Хятад, Араб, Персийн орнуудад заналхийлсэн хүчтэй нэгдлүүдийг бий болгож байв. Эдгээр нэгдлүүд нь амархан задарч үгүй болдог байсан ч довтолсон орнуудынхаа хүмүүсийг тарааж, улс төрийг нь тасалдуулж байв. Монголын талын нүүдэлчид нь голдуу ойр орших Хятадад анхаарлаа хандуулж байсан ба ийнхүү энэ хоёр тал нь өвөр хоорондынхоо түүхэнд харилцан нөлөөлж байв.
0 comments:
Post a Comment