Tuesday, September 28, 2010

Түрэг


Түрэгийн хаант улс нь Хятадын Цагаан хэрэмнээс Хар тэнгис хүртэлх нутгийг өөрийн захиргаандаа оруулжээ.
Түрэгүүд нь Жужань улсад голдуу дархадын үүрэг гүйцэтгэж байжээ. Түрэгийн ахлагч Бумин өөрийн дээд эзэн болох хаанд бослогыг дарахад нь тусалсан боловч нирунчууд түүний тусыг албатын гүйцэтгэх үүрэг нирунчууд тоомжиргүй хандсан байна. Ийнхүү Бумин охинтой нь гэрлэж чадаагүйнхээ төлөө Жужаний дайснуудтай холбоо тогтоож 552 онд тэдний дарлалыг авч хаяж чаджээ. Түрэгийн холбоотнуудаас хойд хятадын Тоба вэй улс их хэрэг болсон юм. Бумин өөрийн ах Истесимд өрнөд хэсгийн газар нутгаас өгч түрэгийн эзэнт гүрнийг байгуулсан аж. Бумины дараагийн хаад ялангуяа Мукан буюу Буга хааны үед түрэгүүд хиргис, киданчуудыг байлдан дагуулж жужаний үлдэгдлийг хойд оросын нутаг хүртэл элдэн хөөжээ. Мөн Хятадын Чи, Жоу улсууд 570 оноос түрэгийн хаанд татвар төлөх болов.
Гэвч 590 онд Түрэгийн хаант улс Дорнод Түрэг, Өрнөд Түрэг хоёр хэсэгт хуваагджээ. Ингэснээр хүч нь суларч, Тан династи Дорнод түрэгийг харьяалалдаа авчээ. Өрнөд Түрэг ч гэсэн дотроо улам эвдэрчхоёр талаас нь Араб, Хятадууд цохиж эхэлжээ. 670 ба 682 онд тус тус Өрнөд Түрэг ба Дорнод Түрэг дахин бага зэрг хүчирхэгжсэн ч гэсэн удаан тогтож чадсангүй. 745 онд Түрэг улсын дотоод хямрал гүнзгийрсэн үеэр уйгур аймгууд бослого гаргаж, Түрэг улсыг бүрэн мөхөөжээ.
Монголын эзэнт гүрэн буюу Их Монгол улс байгуулагдах хүртэл Монголын нутагт Түрэгийн хаант улс шиг хүчтэй улс гарч ирээгүй юм.


0 comments:

Post a Comment