Персээр төвлөн байгуулагдсан монголын анхны бие даасан энэ хаант улсыг Чингис хааны ач бөгөөд Толуйн III хүү Хүлэг /Хүлэгү, Хулагу/ байгуулжээ.
Персээр төвлөн байгуулагдсан монголын анхны бие даасан энэ хаант улсыг Чингис хааны ач бөгөөд Толуйн III хүү Хүлэг /Хүлэгү, Хулагу/ байгуулжээ.
1265 онд Хүлэг хан тэнгэрт халих үед Эл хант улсын нутаг дэвсгэр нь Иран, Ирак, Азербайжан, Афганистан /Балх мужаас бусад нь/, Арран, Ширван /одоогийн Узбекстан/ Курд, Дээд Месопотами буюу Жезира, Рум буюу Бага Азийн баруун хэсгийг хамарч байв.
Хожмын хаадын үед энэ нутаг дэвсгэр бага зэрэг өөрчлөгдсөн ч үндсэндээ хэвээр байжээ. Мөн Салжиуд Конийн хаант улс /Рум/, Гүрж, Трапезундын Грек, Кимскийн Армени, Кипр нилээд хожим Византи улс Эл хаадын түшмэг ёсоор үйлчилж байв. Улсын нийслэл нь Тебриз ба хожим нь Иракийн Султание байлаа.
Эл хаадын хувьд тэдний нутаг дэвсгэр нь шашны хурц зөрөлдөөнтэй, уугуул үндэстнүүдийн ашиг сонирхолын эрс тэс уур амьсгалтай байснаараа хэцүүхэн үүргийг хүлээжээ.
Эл улсын анхны хаад Хүлэг, Абага, Аргун нар Чингис хааны дэлхийг төвшитгөх чин санаа, “Их засаг” хуулийн зарчимд үнэнч байж, исламын шашны өмнө ямарч буулт үл хийхээр барам монголын байлдан дагууллаас болж, Багдадаас Каирт шилжсэн исламын шашны голомтыг номхотгохын тулд /даран сөнөөх биш/ загалмайтанд түшиглэх бодлогыг хатуу баримтлан ажиллажээ.
Монголчууд Перс ба Өрнөд Аулд 100 шахам жил хаанчилснаар энэ бүс нутагт иран буюу ари нарын үндэсний ухамсар сэргэж, перс хэл нь исламын соёлын араб хэлийг түлхэн гаргах болтлоо хөгжсөнөөс гадна, монгол хаадын ивээл дор соёл, урлаг, анагаах ухаан, одзүйн судлал шинэ эрч хүчээр хөгжиж, шашны хатуу хяналтыг хязгаарлаж дорно, өрнийн соёлын нөлөө нэвтрэх үүд хаалгыг монголчууд л нээжээ.
Эл улсад 17 хаан үе залгаж, 1353 оны 12 дугаар сард албан ёсоор мөхсөнд тооцогджээ.
Гэвч хожмын жижиг улсууд алтан ургаас хаадаа сонгохыг эрмэлзсээр ХХ зуунтай золгосон түүхтэй.
0 comments:
Post a Comment